Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа.
-Далд уурхайн асуудлаарх Тусгай хорооны дүгнэлт гарснаас хойш Оюутолгойн хэлэлцээ хийх талууд хоорондоо хоёр, гурван албан бичиг өгч, авалцах шиг боллоо. Сүүлийнх нь өчигдрийн буюу “Рио Тинто”-гоос Х.Нямбаатар сайдад хаягласан захидал болж байна. Эдгээр албан бичгүүдийг дурдахын учир нь энэ болгоны цаана хэлэлцээрт ахиц гарах бодит боломжууд харагдаж байна уу гэдгийг л тодотгож асуух гэсэн юм?
-Оюутолгой төсөлтэй холбоотой яриа хэлэлцээ хэвийн үргэлжилж байгааг юуны өмнө онцолмоор байна. Мэдээж яриа хэлэлцээний явцад талууд өөрсдийн санал, байр суурийг илэрхийлж албан бичиг солилцох нь байдаг л зүйл.
Оюутолгой төсөлд тулгамдаад буй асуудлуудыг бид шийдвэрлэх зорилгоор “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниудын төлөөлөлтэй уулзалт тогтмол зохион байгуулж ажилаж байна. Засгийн газрын Ажлын хэсгийн хувьд Оюутолгой төслийн гүний уурхай аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулахад шаардлагатай ажлуудыг “Рио Тинто” компани хийж дуусгах ёстой гэж үзэж байна. Бид Оюутолгой төслийг харилцан ашигтай нөхцөлөөр хамтарч ашиглахад анхаарч ажиллаж байна. Дэлхийн хэмжээний том уул уурхайн төсөл Монгол Улсад татвар, ногдол ашиг хэлбэрээр зохих үр өгөөжийг өгөх шаардлагатай.
Манай 34 хувьд ногдох өрийн тодорхой хэсгийг тэглэлээ гээд энэ төсөл Монгол Улсад ашигтай болно гэсэн үг биш. Бид тодорхой тооцоолол, судалгааг хийсний үндсэн дээр шийдвэр гаргана.
-Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх болон бусад саналуудыг нухацтай авч үзнэ гэж та хэлсэн байсан. 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд, Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тавьсан саналуудтай “Рио Тинто”-гийн зүгээс тавьж буй саналууд хэр нийцтэй байгаа вэ?
-Бид яриа хэлэлцээний явцад тодорхой саналуудыг мэдээж гаргаж ажиллаж байна. Санал бүрийг олон нийтэд дэлгээд байх нь зохимжгүй. Бидний гаргасан тодорхой санал, шаардлагыг “Рио Тинто” компани хүлээж авах эсэхээ илэрхийлээгүй, зарим асуудлыг үгүйсгэсэн байдалтай хариу өгөөд байсан. Харин “Рио Тинто” компани санал гаргалаа, буулт хийлээ гэсэн мэдээ хэвлэлээр гарсанд гайхаж байна. “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан бичигтэй Ажлын хэсгийн гишүүд танилцаж амжаагүй байхад энэ бичгийн агуулгын талаар их нааштай санал мэтээр хэвлэлээр гарсан байхыг уншсан. Бид яриа хэлэлцээний явцад гарч буй санал бүрийг мэдээж нухацтай нягталж үзнэ. Бидний зорилго бол “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг бодитойгоор нэмэгдүүлэх, УИХ-ын 2019 оны 92-р тогтоолыг хэрэгжүүлэх юм.
-Засгийн газар 1.6 тэрбум ам.долларын өрөө тэглүүллээ гэхэд далд уурхайн зардлын хэтрэлтийн 1.4 тэрбум ам.доллартай холбоотой асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нөхцөл байдал үүсэх бол гэсэн асуулт тавигдаж байна?
-Манай 34 хувьд ногдох өрийн тодорхой хэсгийг тэглэлээ гээд энэ төсөл Монгол Улсад ашигтай болно гэсэн үг биш. Бид тодорхой тооцоолол, судалгааг хийсний үндсэн дээр шийдвэр гаргана. “Оюу Толгой” ХХК одоогоор 12 тэрбум ам.долларын өртэй, хүү, зээлийн дарамт ихтэй. Энэ өрийн 8 тэрбум ам.доллар нь “Туркойс Хилл” компанид төлөх ёстой хувьцаа эзэмшигчдийн зээл. Цаашид гүний уурхайн ажлыг дуусгахад нэмэлт 3.6 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцооллыг “Рио Тинто” мөн гаргаад байна. “Оюу Толгой” компанийн зээлийн хэмжээ өсөх тусам энэ компани үйл ажиллагааны орлогоо зээлийн хүү төлөхөд зарцуулж ашигтай ажиллагаа нь багасна. Энэ нь Монгол Улсад төлөх татвар, ногдол ашиг төлөх хугацааг хойшлуулж, хэмжээг багасгадаг бодит хүчин зүйл. Тиймээс бид энэ төслийн ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх, үр өгөөжийг сайжруулахад асуудлыг цогцоор нь харах шаардлагатай.
Нөгөө талаас гүний уурхайн зардал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн асуудлыг бид нухацтай судалж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулаад байна. Юуны өмнө геотехникийн нөхцөл байдлаас буюу урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулгаас болж хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшиллоо гэдэг тайлбарыг “Рио Тинто” компани өгч байсан. Гэтэл хөндлөнгийн шинжээчид хэтэрсэн нийт зардлын 6% буюу 90 сая хүртэл ам.доллар л геотехникийн гэх нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гарсан. Ер нь зардал хэтэрсэн үндсэн шалтгаан төслийн менежментийн алдаа дутагдал, ажлын уялдаа холбоо хангалтгүй байсан, менежментийн багийн туршлага, ур чадвар хангалтгүй байснаас болсон гэсэн дүгнэлт гарсан. Мэдээж ийм эрс зөрүүтэй дүгнэлт гарч байхад бид “Рио Тинто”-гоос албан ёсны тайлбар авах шаардлагатай. Төслийн гүйцэтгэлийн талаар бидэнд болон хөрөнгө оруулагчиддаа бодитой мэдээлэл өгч байсан уу гэдэг асуулт яалт ч үгүй гарч байна. “Рио Тинто”-гоос өнөөдрийг болтол тодорхой тайлбар, хариулт бидэнд ирүүлээгүй байна.
Цаашид төслийн гүйцэтгэл, бүтээмжийг хэрхэн сайжруулах уу гэдэг асуудлыг бид мөн хөндөж тодорхой санал гаргасан. Тухайлбал, гүний уурхайн нийт зардал хөндлөнгийн аудит оруулах, төслийн хэрэгжилтэд бид илүү хяналт тавьдаг болох гэсэн асуудлыг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д оруулсан.
-Тусгай хорооны дүгнэлт гарснаас хойш “Оюу Толгой” компанийн ТУЗ шинжээчдийн дүгнэлттэй холбоотой “Рио”-гийн тайлбарыг албан ёсоор сонсоогүй байна. Мөн өчигдрийн албан бичиг дэх 34 хувийн өрийг тэглэх талаарх санал ТУЗ дээр албан ёсоор яригдаагүй байсан. Ер нь төслийн оролцогчид гол асуудлуудаа ТУЗ дээр эхэлж ярих ёсгүй юу?
-Ер нь “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл нь хэлэлцэж шийдвэрлэдэг байвал компанийн сайн засаглалын зарчимд илүүтэй нийцнэ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал удаа дараа хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа асуудлыг ТУЗ дээр хэлэлцэж тодорхой арга хэмжээ авах бүрэн боломжтой. Харамсалтай нь “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ менежментэд хяналт тавьж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, энэ компанийн үнэ цэнийг бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд нэмэгдүүлэх тал дээр сайн ажиллаж чадахгүй байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбогдуулж хөндлөнгийн аудит оруулах, цаашид менежментийг сайжруулж, хариуцлагатай ажиллуулах чиглэлээр дорвитой ажил хийгдсэнгүй. Засгийн газрын төлөөлөл болох ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж гаргасан тодорхой саналуудыг “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниуд төдийлөн дэмжихгүй байгаа гэсэн мэдээллийг бид авсан.
Хэрэв хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд “Рио Тинто” тодорхой хариулт өгч чадахгүй бол гүний уурхайн хэтэрсэн зардлыг өөрсдөө хариуцаад явах нь зүйтэй болов уу. Гүний уурхай хугацаандаа ашиглалтад ороогүйгээс Монгол Улсад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах, сөрөг үр дагаврыг мөн хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. “Рио Тинто” энэ төслийг анх төсөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээнд ашиглалтад оруулах үүргээ биелүүлсэнгүй. Том хэмжээний бүтээн байгуулалтын ажилд хугацаа хойшлох, зардал хэтрэх байдаг л асуудал гэсэн тайлбар их гардаг. Гэхдээ жил бүр 200 сая орчим ам.долларын төлбөр авч менежмент хэрэгжүүлдэг компанитай бид хариуцлага, ажлын гүйцэтгэл ярих л ёстой.
ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж гаргасан тодорхой саналуудыг “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниуд төдийлөн дэмжихгүй байгаа гэсэн мэдээллийг бид авсан.
-92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд юуны өмнө Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүйд тооцох шаардлагатай талаар та хэлж байсан. Энэ тохиолдолд далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа дахин хойшлох болов уу. Нөгөө талаас харахаар Оюутолгой төслийн эдийн засаг дахь нөлөөлөл томрохын хэрээр, төсөв, мөнгөний бодлогын баримт бичгүүдэд ч уг төслийн тогтвортой байдлын талаар тодотгох болж. Тэгэхээр бид төслөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх шийдэлд хүрэхийн зэрэгцээ төслийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хэрхэн яаж анхаарах вэ?
-Бид Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох ямар нэг санал гаргаагүй. Энэ төслийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах нь бүх оролцогч талуудын эрх ашигт нийцнэ. Засгийн газрын Ажлын хэсгийн зүгээс тодорхой санал гаргах нь энэ төслийг гацаах, зогсоох гэсэн үг огт биш шүү дээ. Үүсээд байгаа асуудлыг бид ярилцаж харилцан ашигтай хамтын шийдэл олох шаардлагатай. Төслийн хөрөнгө оруулалтын зардал удаа дараа хэтэрдэг асуудлаас болж бидний анх тооцоолж төсөөлж байснаас энэ төсөл маш өөр болсон, Монгол Улсад ирэх үр өгөөж их хэмжээгээр багассан нь бодит зүйл.
Бид Монгол Улсын эрх ашгийг хангуулж, УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэ хүрээнд цогц арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Үүний нэг нь Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүйд тооцох асуудал байгаа. Дубайн гэрээг 2015 онд байгуулах явцад Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байдаг. Анхнаасаа процессийн алдаатай байгуулагдсан баримт бичгийг бид хүчингүйд тооцож байж яриа хэлэлцээг цаашид шударга үргэлжлүүлэх нөхцөл бүрэлдэх болов уу. Энэ асуудал өнгөрсөн хавар нэлээн яригдсан. Дубайн гэрээг хүчингүй болгож гүний уурхайг зогсоох нь гэсэн мэдээ ч гарч байсан. Бид Дубайн гэрээг хүчингүйд тооцсоноор далд уурхай зогсох нөхцөл үүсэхгүй. “Рио Тинто” компани ч энэ асуудлаар ойлголцоход бэлэн, Дубайн гэрээг цуцлах боломжтой гэдгээ илэрхийлж байсан.
-Танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 16 )
Рио Тинто мэдээж мөнгө зарсан байх. Гэлээ ч ил уурхайн баялгийг ачаад аваад дуусаж байгаа гэсэн мэдээ байсан. Бороогийн араас орсон болтой. Энэ авсан ачсан баялгийн үнэлгээг зөв гаргахаас хамаг ажил эхлэх ёстой. Энэ баялгийн үнэ цэнэ мэдээж зарсан мөнгийг хэд нугалж давсан байх тул Рио Тихто олон улсын түвшинд залилаа мэхоэх гамт хэрэгтэн болж шүүхээр орох ёстой. Монгол улс гэмт хэрэгтэн байж болзошгүй компанитай хувь хамтраад байх нь хуулийн эсрэг явдал. Дэлхийн хэмжээхий компани адилхан л ёс зүй хууулиудыг яс биeлүүлэх үүрэг хүлээдэг болсон цаг. ОТ яалт ч үгүй зогсохоос өөр гарц бийгэж
ДЭМЖИЖ БАЙНА.УЛАМ САЙН ХИЧЭЭГЭЭРЭЙ.МОНГОЛЫН МААНЬ ИРЭЭДҮЙ БОЛСОН ҮР ХҮҮХДҮҮД ЦААШИД САЙХАН АМЬДРАХ УУ , ҮГҮЙ ЮУ ГЭДЭГ ЭНЭ ТӨСЛӨӨС ИХЭЭХЭН ХАМААРНА ШҮҮ.
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо
Зөв зүйл яриад улс орондоо ашигтай ззүйл хийх гэж байсан хүнээ дэд сайд болгоод холдуулж оронд нь аль зүгийн хэн гээчийг томилсон юм бол?
Ямарч байсан хэлэлцээрийн үр дүн гартал хүнийг сайн муугаар нь дуудах хэрэггүй. Асуудалд хандаж байгаа хандлага, өгч буй ярилцлагыг анзаарч байхад Хууль зүйн дэд сайд Солонго Монголын төлөө цохилох зүрхтэй Монгол эмэгтэй гэж харж байна. Рио Тинтогийн Болд л лав биш.
Багабандиас асуу
Сайханбилэг луйварчинг хурдан авчирч хуулийн хариуцлага хүлээлгээ.
ЯАДАГЧ БАЙСАН ХАРЖ Л БАЙЯ ЭЦСИЙН ШИЙД ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, 34 ХУВЬД ӨРГҮЙ БОЛГОЖ ТЭГЛЭХ, МОНГОЛД АВАХ АШГИЙГ НААШ НЬ ТАТАХ, ЭХНИЙ АВИЛАГЫН ГЭРЭЭГ ЭРС ШИНЭЧЛЭХ , АРБИТРТ ЧЛСАНАА ДЭЛХИЙ НИЙТЭД ЗАРЛАЖ РИО ТИНТО ЭДГЭЭРИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ХӨӨЖ ГАРГАХААС ӨӨР ЗАМ ҮГҮЙ АРД ТҮМЭН ҮҮНИЙГ Л ХҮЛЭЭЖ БАЙНА ШҮҮ
Их л бүдүүлэг нахал маягийн. Худал сүржин
Зөв хүнийг л монголд муу хэлж үзэн яддаг.. Тэхээр энэ бүсгүй зөв зам дээрээ байна. Ажлын хэсэг танилцаж амжаагүй байхад худал мэдээлэл цацахаа болиорой....,...
Энэ хүүхнийг үзэн ядагчид нэмэгдээд л бна. Монгол улсын төлөөярих тусам л үзэн ядсан өнгө аяс нэмэгдээд бх юм. хэний захиалга бх уу?
zochin guai ta huniig doromjilson, deerees n iu ch medehgui baij duugui bai. naad hun chini ajlaa sain hiigeed l rio giinhan buult hiij baigaag oilgohgui baina uu.
Энэ авгай чинь РИО ТИНТО гоос Монголын Засгин газарт сууж буй Хянагч шүү дээ. РИО гийн захирал Камерон Макрэйгийн ТУСЛАХ, Хоршигчоор нэлээн хэдэн жил ажилласан авгай. Бас РИОГийн тэтгэлгээр АНУ-д сургуульд сурсан. Ийм хүнийг Оюунэрдэнэ гэж хүн төрийн албаны бүх шат дамжлагыг алгасауулан хууль зөрчин байж ЗГХЭГ даргаар шууд тавьсан юм даа. одоо бүр шаттушаал дэвшүүлээд Хууль зүйн ДЭД САЙД болгосон. Ийм хачирхалтай зүйл болсон, боломгүй мэт боловч болоод байна. Монголын төрд ШУУД НИСЭН ОРЖ ИРЭЭД ХОЙМОРТ заларсан энэа авгай РИО ТИНТОГИЙН ШУУД ТАВИУЛ шүү. Энэ авгай түүний хамсаатнууд төрд байга
энэ балин хамарт авгай мэдээж урвагч байж таарна монголын хэсэг улс төрчид эрх мэдэлтэнүүд эх орноосоо урвахаас сийхгүй гарууд л байх
Амжилт хусье. Сайн ажиллаарай.