Нүүрсний экспорт 15 сая тонноор ТАСАЛДАЖ, зэсийнх ДАВЖ биелжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

2021 оны төсвийн тодотголоор  Монгол Улс 28,686.8 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мянган тонн нүүрс экспортлоод байгаа нь 54.4 хувийн биелэлттэй байна.

Харин 1,118.4 мян.тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс дээрх хугацаанд 1,256.7 мян.тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй биеллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 13,362.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4,294.1 тэрбум төгрөг буюу 47.4 хувиар өссөн байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өсжээ.

 

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал:

 

  • Уул уурхайн салбараас 3,707.8 тэрбум төгрөг буюу 27.7 хувь,
  • Газрын тосны салбараас 180.4 тэрбум төгрөг буюу 1.4 хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 30.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого 36.9 тэрбум төгрөг буюу 0.3 хувь байна.

 

2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 3,707.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүнээс:

 

  • Зэс 2,343.8 тэрбум төгрөг,
  • Нүүрс 732.0 тэрбум төгрөг,
  • Алт 212.3 тэрбум төгрөг,
  • Төмөр 168.2 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 103.9 тэрбум төгрөг,
  • Цайр 98.7 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 49.0 тэрбум төгрөг.

 

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,908.4 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнд:

 

  • Зэс 1,465.0 (2.7 дахин) тэрбум төгрөг,
  • Нүүрс 171.9 (30.7%) тэрбум төгрөг,
  • Төмөр 94.2 (2.3 дахин) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 73.7 (3.4 дахин) тэрбум төгрөг,
  • Цайр 66.7 (3.1 дахин) тэрбум төгрөг,
  • Алт 57.6 (37.2%) тэрбум төгрөг.

 

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

 

  • Бусад 20.5 (29.5%) тэрбум төгрөг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ьь(202.72.245.125) 2021 оны 12 сарын 23

Оны ЭХЭНД ЗУРАГТ БҮРЭЭР австрали байхгүй Болсон НҮҮРСЭЭР тоглоод мөнгийг УУтлаад өгнө гээд байсан ДАНДАА хөөргөн БЭЛЭН бус зүйлд МЭДЭГДЭЛ хийдэг

0  |  0
Top