Б.Сайнбаяр: Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун зөөж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

"Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос өнөөдөр (2021.12.23) шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр дараах мэдээллийг өгөв. 

-Суурь бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг шатахууны үнэ сүүлийн үед өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид ОХУ-аас гэхээс илүү "Роснефть"-ээс хамааралтай байгаа ба манай талаас шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авахгүй, харин ч өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна.

Өмнө нь шатахууны үнийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч байсныг эргээд харъя. Засгийн газрын тогтоолоор 2015 оноос эхлэн шатахууны татварыг тэглэсэн ба энэ нь алслагдсан аймгуудад шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн. Хоёрдугаарт, НӨАТ-ын хуулиар татвараа хилээр шатахуун оруулснаас хойш 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон. Гуравдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөгийн алдагдлыг зөрүүнд авсан. Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар АИ-92 шатахууны үнийг 1400 төгрөгт барих чиглэл өгсөн байдаг. Эдгээр арга хэмжээг авсан ч шатахууны үнэ өссөөр байна.  
 


Арваннэгдүгээр сарын 22-нд шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гарснаас хойш дахин үнэ огцом өсөөд байна. Ажлын хэсэг хяналт шалгалт хийдэг бол тодорхой үр дүнд хүрдэг баймаар байна. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо байхгүй нь бэрхшээлтэй байдал бий болгож байна. 

2021 оны гаалиар оруулж ирэх керосин, нафта буюу тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирэн, Улаанбаатар хот руу зөөж байгаа учраас чанаргүй шатахуунаар иргэдэд үйлчилж байна. Үүнийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судалсан. Тусгай зөвшөөрөлтэй долоон компани байдаг ба өмнө нь хольж борлуулж байсныг МХЕГ шалган илрүүлж байсан. Одоо гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун буюу жижиг үйлдвэрээс авто замаар оруулж ирсэн шатахууныг Улаанбаатарт авчран, зарж байна. Баян-Өлгийд АИ-92 шатахуун 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөг байна.

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд Монголд дагаад өссөн. Одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн ийм нөхцөлд үнээ буулгах шаардлагатай. Шатахууны чанар шалгах лабораторийг 2017 байгуулж байсан ч өнөөг хүртэл ажилладаггүй. Техник нь хангалтгүй болон бодис байхгүй гэсэн тайлбар хэлдэг.

Бид шатахууны чанарын шалгалтыг тогтмол хийж өгье, хэрэглэгчдэд тодорхой сонголттой байх нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн саналыг хэлсэн. Төрийн үүрэг ч гэлээ хэрэв шатахууны чанарын талаарх мэдээллийн үнэн зөвийг иргэдэд нээлттэй мэдээлэх боломжгүй байвал бидэнд эрхийг нь өгч болно. Хэрэв төр эрхийг нь өгвөл олон нийт, сэтгүүлчидтэй хамтран шатахууныг шинжилж, мэдээллийг нээлттэй болгох боломжтой. 2021 он гарсаар манай хилээр нэг ч килограмм нафта оруулж ирээгүй гэсэн мэдээг ГЕГ-аас авсан. Харин 3300 тонн керосин авсан байсан. 

Монгол Улсын хэмжээнд 1400 ШТС, 114 компани үйл ажиллагаагаа явуулж байна. 

Ажлын хэсэг гэсэн нэрийн дор "Шалгаж байна" хэмээн асуудлыг намжаадаг байдалтай баймааргүй байна. Шатахууны үнийг зах зээлийн зарчмаар явуулах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манайд дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн шатахууны үнээ буулгах шаардлагатай. 

Манайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй гомдол ирсэн. Хамгийн өндөр дүнгээр хохирсон нь 12 сая төгрөг. Ланд-200 маркийн автомашинтай иргэн Завхан аймгаас шатахуун авсны дараа бензин насос нь шатаж, мотор нь  цохин, хот руу чирж ирэх зардал гарсан байсан. Шатахууны түгээгүүрийн газар болон шатахууны дээжийг шинжлүүлж, шалтгаан нөхцлийг нь тодруулж байсан. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.99) 2021 оны 12 сарын 29

neg udaa bokzal der ih olon tanahichul taraldal monhbold aij uheh gejilee shde.s uulde shono ailgal untaj chadahgui salgaal tegel neg wiski ugal shono 1 uldel ailgaal booljol.bi ee lde 1 aigad abina ahd ahurej ired hamt hoondodh doo bi 1000 ognoo geel.

0  |  0
zochin(103.26.194.99) 2021 оны 12 сарын 29

monhoo neeh aimhai shde shono bi 1 untahdaa iagd geel uilad zalagaal.

0  |  0
Чаавааё(66.181.161.54) 2021 оны 12 сарын 28

Ээ хөө энэ залуу чинь 23-р сургуульд бүүүр нэн алингаа алдчихсан, сургуулийн гадаа нулимж, тамхи сорсон шигээ золбинтож өссөн хүүхэд шүү дээ. Манайд яг нэг бүх юм толгойгоор биш хошногоор ажилладаг байхаа. Бүтэн өгүүлбэр уншиж чаддаггүй ийм ац юмнууд удирдах албанд… эмгэнэл юм даа.

1  |  0
zochin(192.82.80.162) 2021 оны 12 сарын 26

chi emjinuu bi neg naiz neo nazi sudlat laipzig metrio uhartla zodj uhan sulagl sebtuled ogjilo doo.ene sonid garsan shdee.ih gabjatai zalauu mongol said geel.neg muu erguu umhi neo nazi halae nerlin yabjhar metro shlse hajlaa geel muhai harklaa ged zodoj gemtegel.hashrad guigal ene oolon uda asonin gardinma baatarlag gabja geel.

0  |  0
zochin mendee(192.82.80.162) 2021 оны 12 сарын 26

berlinn nehe jagsal higel huni erh geher bi end maatd mongold abchrial zodj erguu zeredmeg bolgol shibshigt hiigel. nehe belguim obgor gehr bi aihuu tee.berlin baiag naiz jingert bi uhelde eged hljilaa shdee.hen bee uhsne hur etargab daa.nazi SS geed bi aihuu.bi SS geed uheh uu bi SS nai gee d medej peter mori pingand heeld holsolj aluldin.chi emedjnuu ter laipzig metro eng umhi anzi huu uhtel boltol zoodol sonidn agrsna baiaha.

0  |  0
medrel gangaa(192.82.80.162) 2021 оны 12 сарын 26

buh ohid huhe mini tald bi ezen shdee.chi altan dornod yu jan be eziald dah da.bi heljina mini tald orno buhel huhen zaluus.berlin neeh tomrod baiahr bi hudla matad shrond hilgel end irher uhtel zodj ergu zeredemg bolgo.harjinu bi chadjinaa.

0  |  0
Top