Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 22.7 их наяд төгрөгт хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны арваннэгдүгээр  сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (14.2%) их наяд төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөг буюу 11.3%-иар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 771.6 тэрбум төгрөг буюу 23.6%-иар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тус салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 5 хувиар буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2021 оны арваннэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 28.9%-иар өсжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top