Төмөр замаар тээсэн ачаа 119.5 мянган тонноор буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Төмөр замын тээврээр 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар  29.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.9 сая тонн буюу 7%-иар өсжээ. Энэ өсөлтөд дотоодод тээсэн ачаа 1.4 сая тонн, импортын ачаа 295.1 мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа арваннэгдүгээр сард 2.7 сая тонн болж, өмнөх сараас 119.5 мянган тонн буюу 4.2%-иар буурчээ. Энэ бууралтад төмрийн хүдэр 91.4 мянган тонн, барилгын материал 86.3 мянган тонноор буурсан нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top