ЭМГЭНЭЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 25

МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР, ӨРНӨН ДЭЛГЭРЭХ, УЛАМ НЭМЭХ НАЧИН ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХБАТ

/1984-2021/

Монгол Улсын хүчит начин Эрдэнэбилэгийн Энхбат тэнгэрт дэвшиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Тэрээр Булган аймгийн Могод суманд 1984 онд төрсөн, хулгана жилтэй бөгөөд бага балчир наснаас бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ.

Улмаар 2009 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадмуудад дахин гурван удаа, нийт дөрвөн удаа төрийн их баяр наадамдаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа. Мөн тэрээр улсынхаа их баяр наадамд таван удаа дөрөв давж шөвгийн даваанд хүч сорьсон, заал танхимын томоохон барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн шилдэг начин билээ. Түүнчлэн самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байв.

Уран барилдаант начин Э.Энхбат хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох зэрэг олон мэхийг даалгахаас гадна хүний мэхийг хариулах гоц чадвартай, мэдрэмж өндөртэй бөх байлаа.

Талийгаачийн гэгээн дүр төрх, даруу төлөв зан чанар, Монгол бөхийн түүхэнд үзүүлсэн гарамгай амжилт бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.177.30) 2021 оны 12 сарын 25

Харамсалтай, мөнгө, нэр төр, албан тушаалаараа аархсан шинэ цагийн оркуудын үнэн нүүр царайг илчилж өгөөд явлаа даа, ум сайн амгалан болтугай

0  |  0
Зочин(202.9.46.226) 2021 оны 12 сарын 25

Түвшинбаяр гэх тэнэг орк давхар эхнэр хүүхдүүдээ насан туршид нь хамт ялаллаа даа, Цаашид алуурчны эхнэр, алуурчны хүүхдүүд гэх нэр хочыг гэмгүй атлаа гэмтэн мэт зүүж явах боллоо. Мөнгөтэй нэр төртэй болохоороо сагсуурч солиордог наад орк зангаа оркууд минь хаяарай даа

2  |  0
Зочин(202.9.46.71) 2021 оны 12 сарын 25

Um mani bad mi hum

0  |  1
Unsh(64.119.23.211) 2021 оны 12 сарын 25

Um ma ni bad me hum

0  |  0
Top