Энэ орны аравдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 568.4 сая ам.долларын алдагдалтай гарсан хэдий ч энэ онд гадаад валютын нөөц 4 тэрбум ам.доллартай он давахаар байна гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.
Монголбанк гадаад валютын албан нөөцийг олон нийтэд гурван сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны долоодугаар сараас эхлэн нэг сарын хоцрогдолтой зарлаж байхаар болсон. Түүнчлэн аравдугаар сарын байдлаар Гадаад валютын албан нөөц 4.2 тэрбум ам.доллар байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )