Үндэсний статистикийн хороо улсын хэмжээнд явуулсан мал тооллогоор малын тоо, толгой, түүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөнөөс гадна малчдын ахуй амьдрал, нийгэм, эдийн засгийн талаарх зарим гол мэдээллийг цуглуулж, нийтэд тархааж байна.
Тодруулбал, 2021 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 305.2 мянган малчин тоологджээ. Нийт малчдын 180.4 мянга буюу 59.1 хувь нь эрэгтэй, 124.8 мянга буюу 40.9 хувь нь эмэгтэй малчид байна. Харин нийт малчдын 39.4 хувь нь зээлтэй байна.
Зээл авсан малчдын 21 хувийг 25-34 насны, 32 хувийг 35-44 насны, 27 хувийг 45-54 насны малчид эзэлж байна. Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 35.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ. Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын 61 хувь нь 35-54 насныхан байна.
Сэтгэгдэл ( 0 )