УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.01.03/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийв.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ярилцлаа. Энэ удаагийн Намрын чуулган өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж, гурван сар гаруйн хугацаанд хуралдсанаар төгсгөлийн шатандаа орж байна. Үндсэн хуулиараа бол бид ажлын 75 хоногийн хугацаанд хуралдах ёстой. Энэ нь нэгдүгээр сарын дундуур дуусч байгаа юм. Намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай олон хуулиуд бий.
Энэ асуудлаар бүлгийн хуралдааны үеэр санал солилцож, дүгнэлт гаргалаа. Ялангуяа, Эдийн засгийг сэргээх чиглэлээр “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөртэй холбоотойгоор МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр өргөн барьсан юм. Үүнд, Нийгмийн даатгалын шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслүүд юм.
Эдгээр хуулийн төслүүдийн талаарх ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээллийг сонслоо. Түүний дараа гишүүд асуулт асууж, үг хэлж, санал солилцлоо. Ингэснээр Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хэсэг нь Нийгмийн даатгалын хуулийн төслүүдэд сайтар ажиллах шаардлагатай байгаа юм” гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Тэтгэвэрийн зөрүүгээр итгэлцүүрийн алдаанаас болж ахмадууд хохирч байна намын мөрийн хөтөлбөрт имплякцийн зөрүүгээр тэтгжвэрийг цан тухайд нь зохицуулах амлалтаа хэрэгжүүлэх
Ижил мэргэитэй ижил цалинтай ажиласан жил ижил байгаад 8 аас 10 жилийн хугааатай тэтгэврт гарахад яагаад өөр өөр тэтгэвэр авч байгааг судлаж тотоогоорой!!!!!!!!!!
Энэ их түгжрэл,утаагаа гадны орнуудаас жишээ аваад сайжруулаад монголдоо хэрэгжүүлээсэй
Иргэдийг оролцуул. Та нар дангаараа жулдана.