“YouTube”-ийн тусламжтай мөнгө олох хэд хэдэн арга байдаг ч зар сурталчилгаа орлогынх нь ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Жишээлбэл, 1.7 сая “subscriber”-тай Андрей Жих гурван жил хүрэхгүй хугацаанд зар сурталчилгаанаас 1.6 сая ам.долларын орлого олсон байна. “YouTube”-ийн өөр нэгэн тогтмол хэрэглэгч Тиффани Ма видеонуудынхаа зар сурталчилгаанаас сард 11500 ам.доллар олдог талаараа “Insider”-т ярьжээ.
“YouTube”-ээс шууд мөнгө олж эхлэхийн тулд сүүлийн нэг жилд дор хаяж 1000 “subscrber”-тай болж, 4000 цаг үзсэн байх ёстой.
Энэ босгонд хүрмэгц “YouTube”-ээр дамжуулан зар сурталчилгаа, захиалга болон гишүүнчлэлээр дамжуулан мөнгө олох боломж олдоно. Зар сурталчилгааны 1000 үзэлт тутамд сурталчлагчид “YouTube”-д тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Орлогын 45 хувийг “YouTube”, үлдсэнийг нь бүтээгч авдаг. “YouTube” дээр мөнгө олох хоёр гол хэмжигдэхүүн бол CPM хувь буюу 1000 зар үзэх тутамд сурталчлагчдын “YouTube”-д хэр их мөнгө төлдөг вэ, мөн RPM хувь буюу “YouTube”-ээс хасагдсаны дараа 1000 видео үзэх тутамд зохиогч хэр их орлого олохи вэ гэсэн үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 0 )