ӨМНӨГОВЬ: 120 хүнийг төмөр замын мэргэжлээр сургана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил 2022 оны долоодугаар сард ашиглалтад орно. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд явуулсан ажлын байрны тандалт судалгаанд үндэслэн төмөр замын мэргэжлээр 120 хүнийг Улаанбаатар Төмөр замын коллежид сургахаар болжээ. Эхний ээлжинд 116 хүн бүртгүүлсэн байгаа бөгөөд тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа юм байна.

Дашрамд онцолход, Эдгээр залуус Өмнөговь аймгийн анхны төмөр замчид болон бэлтгэгдэн гарахаас гадна ажлын байр нь бэлэн байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top