Казахстанд жагсаал дахин сэргэж, Алматы хотын захиргааг эзэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Казахстаны Алматы хотод намжаад байсан эсэргүүцлийн жагсаал дахин сэргэжээ.

Жагсагчид хотын захиргааны байр руу нэвтрээд байна гэж орон нутгийн мэдээллийн zakon.kz сайт мэдээлжээ.

Хотын захиргааны байрыг хамгаалж буй хууль хүчнийхэн тусгай хэрэгсэл ашиглаж байгаа бөгөөд захиргааны байрны зүүн жигүүр галд автжээ. 

Тус сайтад мэдээлснээр, Алматы хотод үүсээд буй эмх замбараагүй байдлын улмаас 300 гаруй барилга, байгууламж сүйтгэгдээд байна. Тухайлбал, 16 цагдаагийн машин, долоон түргэний машин, хоёр галын машин, долоон ачааны тэрэг, нэг шатахуун тээвэрлэх машин зэрэг нийт 33 тусгай машиныг шатаажээ. Түүнчлэн, цагдаагийн хоёр пост шатсанаас гадна 120 дэлгүүр, 100 гаруй офис, 80 хоолны газар өртөөд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.66.210) 2022 оны 01 сарын 06

Чи муу хужаа юу гээд хатгаад байнаа зайл шээс минь

0  |  0
zaluu(68.106.93.14) 2022 оны 01 сарын 06

Mongold iim zuil boloh tun oirhon Gehdee uher Mongolchuud chadahguildee Hogiin burhan shashindaa barigdaad zorig gargah hun 100 aas 1

1  |  0
Top