Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд байх Эгийн голын мөснөөс өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсч, тус сумын 2, 4-р багийн 33 өрхийн байшин, гэр усанд автаад байна.
Энэхүү нөхцөл байдалтай танилцахаар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажлаад ирсэн бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар нарын албаны хүмүүс багтжээ.
Ажлын хэсгийн мэдээлснээр, цаашид халиа улам нэмэгдэж олон өрх усанд автах эрсдэл өндөр байгаа тул халианаас хамгаалах даланг барих ажлыг эхлүүлэх, хогийн цэгийг өөрчлөх зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ талаар бид тун удахгүй эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл ( 0 )