ГОВЬ-АЛТАЙ: Мал хулгайлах 17 гэмт хэргийг илрүүлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж дөрвөн бүлгийн 18 гэмт хэрэгтний үйлдлийг баримтжуулан, 17 мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Иргэн та эрдэнэт мал сүргээ байнгын хариулга манаатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top