БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл БНАСАУ пуужин туршсан явдлыг шүүмжлэв.
“Ёнап” агентлагийн мэдээлснээр БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаан хийж, Хойд Солонгос пуужин хөөргөсөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн Пеньянд хандан яриа хэлэлцээ хийх хүсэлтийг хүлээж авахыг уриалжээ.
БНАСАУ өчигдөр орой /2022.01.10/ Японы тэнгисийн зүгт пуужин хөөргөсөн билээ. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан юм.
Сэтгэгдэл ( 0 )