Дорнод аймгийн удирдлагууд Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулж, эмнэлэгт ирэх ачааллыг бууруулах зорилгоор зарим хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудаас олон нийтийг хамруулсан уулзалт, цуглаан, шагнал гардуулах арга хэмжээ, соёл урлаг, спортын арга хэмжээг өнөөдрөөс /2022.01.12/ энэ сарын 27-ний өдрийг хүртэлх 15 хоногийн хугацаанд хязгаарлах, Худалдаа, үйлчилгээний байгууллагууд оройны 22.00 цаг хүртэл ажиллах гэх мэт хязгаарлалтын арга хэмжээ байх юм.
Дээрх арга хэмжээнд хөл хорио тогтоох болон зорчих тээврийн хөдөлгөөн хязгаарлах чиглэл ороогүй гэдгийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээллээ. Тэрбээр “Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийнхаа иргэдэд уриалъя” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )