ХЭНТИЙ: Мялзан өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвөөс зүүн урд зүг 50 км-т Сайхан багийн “Цагаан тэмээт” гэх газар энэ сарын 7-ны өдөр бог малын мялзан өвчин оношлогдсон тул сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот Захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 1 суурин, 2 хөдөлгөөнт эргүүл зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна.

Түүнчлэн Хэнтий аймгийн Дадал суманд малын шүлхий өвчний голомт бүртгэгдээд байна. Тодруулбал, Дадал сумаас зүүн ургаш 110 км “Өвөр улаалзаргана” гэх газар энэ сарын 07-ны өдрийн 22-359 дугаартай шинжилгээний хуудсаар Шүлхий өвчин оношлогдсон тул Сумын Засаг даргын энэ сарын 08-ны өдрийн А/07 захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, 1 суурин пост 2 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Голомтын болон сэжигтэй бүсийн 5 өрхийн 719 үхэр, 1165, хонь, 155 ямаа нийт 2039 толгой малыг дархлаажуулалтад хамруулсан. Шинж тэмдэгтэй 2 өрхийн 57 үхрээс 27 үхрийн шинж тэмдэг арилсан 30 үхэр шинж тэмдэгтэй байна. Өвчлөл нэмэгдээгүй гэж аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан дээр албаныхан мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top