Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согогийн тасаг 2019 оноос хойш мэс заслын тасгаас тусдаа тасаг болон өргөжиж 20 гаруй төрлийн мэс засал хийдэг болсон. Тэгвэл өдгөө тус тасагт 50 гаруй төрлийн хагалгаа хийдэг болжээ.
Үүнтэй холбоотойгоор эмч мэргэжилтнүүдийн чадвар туршлагыг дээшлүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулан ажиллах тал дээр аймгийн удирдлагууд онцгой анхаарч, олон улсын эрүүл мэндийн стандартад нийцсэн нийт 29 сая төгрөгийн үнэ бүхий есөн төрлийн багаж тоног төхөөрөмжийг гэмтэл согогийн тасагт шийдэж өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )