ӨВӨРХАНГАЙ: 1165 ажлын байр шинээр нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Өвөрхангай аймагт өнгөрөгч 2021 онд орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 1165 ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Үүнээс байнгын 637, улирлын 50, түр 478 ажлын байр бий болжээ. 

Өвөрхангай аймгийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан томоохон зорилтуудын нэг нь ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах бөгөөд тус зорилт өнгөрөгч оны тухайд маш амжилттай дүгнэгсэн талаар аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top