Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс болон БОЭТ хамтран архины хамааралтай болсон иргэдийг хордлого тайлах эмчилгээнд хамруулж, архинаас гаргах суулгац тавиулах үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа. Цаашлаад эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг нь шийдэх ажил орлоготой болоход нь тусламж үзүүлж байгаа ажээ.
Тус эмчилгээнд нийт 26 иргэн хамрагдах ёстой бөгөөд одоогоор 16 иргэнийг хамруулаад байгаа гэнэ. Тэдний 12 нь эмчилгээнийхээ үр дүнг хүртэн, эдгэрэлтийн шатанд явж буй бол дөрвөн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хотод ийм юм байна уу?