Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом 3-р багийн Улсын аварга малчин Ч.Пүрэвдандар аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 30 хонь хандивласан байна. Тэрбээр “Эрүүл мэндийн манаанд өдөр шөнө, нойр хоолоо хугаслан ажиллаж байгаа Баянзүрх сум болон аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийн зүгээс хонины мах хандивлаж байна. Олон түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буйд баярлалаа” хэмээн талархалаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар.
Сэтгэгдэл ( 0 )