Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Их сургуультай хамтран "Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадваржуулах, боловсролын үр өгөөжид нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа" төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн эхний үе шат 2021 онд цахимаар зохион байгуулагдаж, 330 гаруй багш хамрагдсан. 2022 онд төслийн дараагийн үе шатанд 15 сумын 330 гаруй багш хамрагдахаар сургалтын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Чадваржуулах сургалтыг зохион байгуулахаар Монгол Улсын Их сургуулийн доктор, профессор, магистрантуудаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )