ӨВӨРХАНГАЙ: Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалав

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, сар шинийн баяртай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийг цагаан сарын нэгдсэн золголт хийхийг хориглов. Олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, хурал цуглааныг танхимаар зохион байгуулахыг хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл хязгаарлалаа. 

Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, сумдын Засаг дарга нарт ажилтан, албан хаагчдаа бүтэн бус цагаар болон цахимаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгасан байна. 

Мөн сар шинийн золголтыг уламжлалт ёс заншлаа хүндэтгэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэдэд уриалжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top