ДУНДГОВЬ: Мотоциклийн хөдөлгөөнийг хориглов

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон байна.

Захирамжинд “Хүйтний улиралд хотын төвийн замд хальтиргаа, гулгаа үүсч замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Мандалговь хотын төвийн замаар мотоцикльтой хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарласугай” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top