Өчигдөр хуралдсан Сүхбаатар аймгийн онцгой комиссийн шуурхай штабаас хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тухайлбал,
1.“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тохиолдол тасралтгүй нэмэгдэж буйтай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах, тэмцэх, хариу арга хэмжээ авах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд төрийн байгууллага, хуулийн этгээдийг бүх төрлийн баяр ёслол, сар шинийн битүүлэг, нэгдсэн золголт, тэмдэглэлт ой, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглох.
2.Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнд заавар зөвлөгөө өгч байнгын хяналтад байлган түргэвчилсэн оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган, эмнэлэгт ор дэлгэх үйл ажиллагааг зохион байгуулахыг сумдын Онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарт үүрэг болгох.
3.Төрийн албаны тасралтгүй байдлыг ханган, албан хаагчдын 50 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн, хүний нөөцийн хомстолд орохоос урьдчилан сэргийлж ажиллахыг мэргэжлийн чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас бусад байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болгох.
4.Аймаг, сумдын Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, маск тогтмол зүүх, иргэд хоорондын зайг чанд баримтлах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байж, цагаан сарын баяраар зочин урихгүй гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн нэмэлт тунгийн вакциндаа идэвхтэй хамрагдахыг нийт иргэдэд зөвлөж мэдээллээр хангаж ажиллахыг сумдын Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл болгов.
Сэтгэгдэл ( 0 )