Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ болон Украины удирдагчдыг хэлэлцээрт урьжээ.
Тэрбээр Владимир Путин, Владимир Зеленский нарыг санал зөрөлдөөнөө шийдвэрлэх хэлэлцээрийг Туркт хийхийг урьсан талаар Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ибрагим Калын мэдэгдсэн байна.
Турк улс нь ОХУ, Украины хоорондын хурцадмал байдлыг багасгахын тулд ямар ч үүрэгтэйгээр оролцоход бэлэн байгааг Режеп Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )