Өмнөговь аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд он дамжин санхүүжих болон шинээр хэрэгжих нийт 44.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, энэ онд санхүүжих 12.5 тэрбум төгрөгийн 22 төсөл, арга хэмжээ батлагдсан байна.
Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор 6.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дөрвөн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газар, 11.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зургаан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны зохион байгуулах үнэлгээний хороо зураг төсөв ажлын даалгавар бэлэн болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )