ӨМНӨГОВЬ: 5-11 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Коронавируст халдварын тохиолдол орон нутагт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комисс мэдээлэл хийлээ. Өмнөговь аймгийн хэмжээнд коронавирусний нийт 2505 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өнөөдөр /2022.01.20/ хамгийн өндөр буюу 453 тохиолдол бүртгэгджээ.

Бүртгэгдсэн нийт өвчлөлд дунд хүүхдийн өвчлөл өндөр буюу 496 тохиолдол байна. Тодруулбал, нийт өвдсөн хүүхдүүдийн 39.7 хувь нь 5-11 насных, 29.2 хувь нь 0-4 насных, 21.1 хувь нь 12-15 насных, 10.1 хувь нь 16-17 насныхан байгаа аж.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.99.230) 2022 оны 01 сарын 21

Өмнөговь аймгийн засаг дарга Сэддорж ажилаа мэдэхгүй ажилаа хийж чаддаггүй цүнх барисан бацаан одоо болиулмаар байна шүү

0  |  0
Top