Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уул, овоо бохирдуулалгүй цэвэрхэн шинэлэхийг уриалсан уриалга гаргажээ. Сар шинийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн нутагт байх Алтан овоо, Шилийн богдыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор хог хаягдал ч ихэсдэг байна. Тиймээс халдварт өвчинтэй өнөө цагт уул, овоондоо сүсэглэн мөргөх гэж буй иргэд арвай будаа, хуурай цайныхаа дээжийг алсын зайнаас өргөх, хадаг дарцаг өргөсөн бол эрчим шингээж, адис оршоогоод буцаан гэр орондоо нандигнан хадгалах гэх мэт уриалгыг дэвшүүлжээ.
Дашрамд тодруулахад, Аймгийн онцгой комиссоос сар шинийн өдрүүдэд аймгийг чиглэх хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх захирамж гаргасан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Nutgiin bolon bus nutgiin muhar susigt mongotsoonuud ingej ariun dagshin shuteenuudiig buzartuulj baidag ym.shiliin bogd , altan ovoo bl uurd tsever ariun baigalaaraa baih yostoi!!!