Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс 60 гаруй км-ийн зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ талаар сумын Засаг даргаас тодруулахад “Ямар нэгэн ноцтой зүйл тохиолдоогүй” хэмээн мэдэгдлээ.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эх сурвалжийн мэдээллээр 2022 он гарснаас хойш Ханх хавьд их, бага магнитудын 1400 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )