ДОРНОД: Сургуулийн эмч нарыг өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгт ажиллуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Дорнод аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, тэрхүү шийдвэрт аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн амралтын хугацаанд сургуулийн эмч нарыг өөрсдийнх нь зөвшөөрснөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн "Ковид-19" өвчлөлөөс бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд болон Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдэд ажиллуулах асуудал багтсан байна. 

Дашрамд өгүүлэхэд, Улсын Онцгой комиссын зөвлөмжөөр сар шинийн өдрүүдэд Коронавируст халдварын тархалтын оргил үе тохиож байгаа бөгөөд энэ үеэр аймгийн хэмжээнд бүх төсвийн болон төр, орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдыг хамт олны золголт хийхийг хориглож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтнуудад зөвлөн, төрийн бус байгууллага, холбоодод уриалга хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
ВВВВВВВВВ(192.82.66.172) 2022 оны 01 сарын 25

СУРГУУЛИИН ЭМЧ НАР МАШ МУУ СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ЭСВЭЛ ТАНИЛ ТАЛАА АВЧДАГ

0  |  0
Top