ӨВӨРХАНГАЙ: Богд сумын цагдаагийн тасаг шинэ байртай боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Өвөрхангай аймгийн Богд суман дахь Сум дундын цагдаагийн тасаг улсын төсвийн 300, орон нутгийн төсвийн 80 сая төгрөгийн  өртгөөр албаны шинэ барилгатай боллоо. 

Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг сумын 20 гаруй мянган иргэний аюулгүй байдлыг хангаж, нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа тус тасгийн албан хаагчид ажил үүргээ ая тухтай орчин нөхцөлд гүйцэтгэх боломж бүрдэж байна. Мөн албаны хуучин байраа амьдрах сууц хэлбэрээр ашиглаж, томилолтоор ажиллаж буй алба хаагчдаа өөрийн гэсэн өрөө, байраар хангах чиглэл өглөө.

2020 онд ОНХС-ийн 30 гаруй сая төгрөгөөр Богд сумын цагдаагийн тасгийг туулах чадвар сайтай автомашинаар хангасны үр дүнд 2021 онд гэмт хэргийн гаралтыг 30 гаруй хувиар бууруулж, илрүүлэлтийг өсгөж ажиллажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top