Герман улс эрчим хүчний салбарт Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцлээ.
Оросын эсрэг шинэ багц хоригийн явцад Европт эрчим хүчний нийлүүлэлтэд учирч болзошгүй аюулд Герман улс санаа зовниж байгаа аж.
Bloomberg агентлагийн мэдээлснээр багц хориг нь Орос дахь хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавихад чиглэсэн байна. ОХУ-ын төрийн өмчит хэд хэдэн аж ахуйн нэгжийн эсрэг худалдааны хориг, мөн Оросын олигархуудын хөрөнгийг царцаах зэрэг багтжээ.
ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц “Süddeutsche Zeitung”-д ярихдаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаар барууны орнуудад учрах үр дагаврыг харгалзан үзэхийг уриалжээ.
Герман улс өмнө нь эрчим хүчний шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Хойд урсгал 2” хийн хоолойг баталгаажуулах шаардлагатайг мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )