“САР ШИНЭ-2022” ерөнхий арга хэмжээний хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний бөөний төв, зах, худалдаа үйлчилгээний газруудад хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зах” хэсэгчилсэн арга хэмжээг нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг 2 ээлжээр эргүүлийн 8 чиглэлд үүрэг гүйцэтгүүлж иргэдийг хулгайд эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зурагт хуудас тараан байршуулж аж ахуй нэгжүүдэд гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх, объектын аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар албан мэдэгдэл хүргүүллээ. Мөн Замын цагдаагийн тасгаас зах худалдаа үйлчилгээний зам, авто зогсоол орчимд тээврийн хэрэгслийн түгжрэл, бөөгнөрөл үүсч зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж зохицуулалт хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )