"Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж"-ийн хүрээнд Халхгол сумын Цогтсүмбэр 1 дүгээр баг, 165 айл өрхийн 444 иргэнийг хамруулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион явууллаа.
Уг хяналт шалгалтаар цахилгааны зөрчилтэй 14, пийшин зуухны зөрчилтэй 8, үнс нурмаа ил задгай асгасан 3 нийт 25 зөрчлийг илрүүлж газар дээр нь сайжруулах арга хэмжээг авч, хугацаатай үүрэг өгөн цаашид анхаарах заавар зөвлөмжийг өгч ажиллалаа гэж Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )