Борис Жонсон, Путин нар Украины асуудлаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Украины асуудлаар утсаар ярилцах гэнэ.

Их Британийн талаас мэдээлснээр Борис Жонсон Украиныг тойрсон асуудлаар ярилцах үеэрээ “Оросын түрэмгийллийг дарах”-ын тулд дипломат хүчин чармайлт гаргах бодлогыг бэхжүүлэх талаар ярих аж.

Их Британийн Ерөнхий сайд мөн Европ руу ажлын айлчлалаар явах гэнэ. Тэрбээр үүнээсээ өмнө Владимир Путинтэй ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Тэрбээр НАТО-гийн нэг ч орон Оросын түрэмгийллийн эсрэг Украин руу цэрэг илгээх эрмэлзэлгүй байгаа гэж мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top