ДОРНОД: Хөл хорих талаар иргэдээс санал асуулга авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Дорнод аймгийн иргэдийн дунд сар шинийн баярын өдрүүдэд хөл хорих, автозамын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг асуудлаар санал асуулга авчээ. Тэрхүү санал асуулгын төлөөр Аймгийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн байна.

Энэ талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнээс тодруулахад "Аймгийн Онцгой комиссоос иргэдээс авсан санал хүсэлтийг үндэслэн хязгаарлалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ өмнөх хувилбаруудтай харьцуулахад маш хурдтайгаар халдварладаг энэхүү Омикрон хувилбарын тархалт аймгийн төв болон сумдад эрс нэмэгдэж, нэг хоногт илрэх тохиолдлын тоо 200-аас дээш гарч байгаа энэ хүнд цаг үед цагаан сарын баярыг зөвхөн өөрийнхөө гэрт буюу халуун ам бүл дотроо тэмдэглэн өнгөрүүлэхийг иргэдээсээ хичээнгүйлэн хүсч байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top