ХЭНТИЙ: Сар шинийн өдрүүдэд шөнөдөө 30-35 хэм хүрч хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна. 2022 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 30, 31-ний өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top