ӨМНӨГОВЬ: Булган сумын эмнэлэгт 38 төрлийн тоног төхөөрөмж нийлүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Булган сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 38 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг, Орон нутгийн төсвийн 78 сая 220 мянган төгрөгийн хөрөнгөөр нийлүүллээ.

Тоног төхөөрөмжийг Булган сумын эрүүл мэндийн төвд байнгын ашиглалтад оруулахаар хүлээлгэн өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top