ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Александр Панкин “Барууны орнууд Оросын эсрэг хориг тавих шалтгаан бодож олоход бэлэн байгаа” гэж мэдэгдлээ.
Тэрбээр мөн “Оросын эсрэг хязгаарлалт тавих үндэслэл байхгүй байсан ч тэд олох болно. Хориг арга хэмжээ төлөвлөж байгаа нь ерөнхийдөө тодорхой болсон. Үүний шалтгаан нь “ОХУ хөрш зэргэлдээ орнууд руугаа довтлох тухай” дэмий санаа юм” гэж онцолсон байна.
Барууны хэвлэлүүд Оросын түрэмгийллийн талаар бичиж буйгаас харахад дээрх дүгнэлт ортой гэж шинжээчид үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )