Канадын Оттавад коронавирусний халдварын эсрэг тавьсан хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 23 хүнийг баривчилжээ.
Канадын нийслэл хотын цагдаа нар “Тэд жагсаалын үеэр эмх журам зөрчсөн” гэж мэдэгдсэн байна. Цагдаа нар хууль зөрчсөн 1.3 мянга гаруй торгууль бичжээ.
Оттава хотын дарга Жим Уотсон “580 CFRA” радиод ярихдаа “Нийслэл хотын төвд ковидын эсрэг хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалын үеэр нөхцөл байдал хяналтаас гарлаа” гэж мэдэгдсэн байна.
Канадын Онтарио мужийн удирдлага л гэхэд эсэргүүцлийн жагсаалыг “булаан эзлэлт” гэж нэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )