Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас 2022 оны нэгдүгээр сарын статистик мэдээллээ нэгдсэн байдлаар гаргажээ.
Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 56 эх амаржсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Амаржсан ээжүүдийн 98.2 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төржээ.
Түүнчлэн аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Харин бусад насны хүмүүсийн 22 нас барсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор өссөн аж.
Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 9 буюу 40.9 хувийг эзэлж байна.
Дашрамд өгүүлэхэд, нэгдүгээр сарын байдлаар 12133 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 16.9 хувь, өвчний учир амбулаторийн үзлэг 53.8 хувь, идэвхтэй хяналт 17.1 хувь, гэрийн идэвхтэй үзлэг 10.9 хувь, гэрийн дуудлагын үзлэг 1.3 хувийг эзэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )