ӨМНӨГОВЬ: Даланзадгадын ДЦС-д гарсан гэмтлийг бүрэн засварлажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Өнгөрөгч 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Дулааны цахилгаан станцын I зуухны нүүрний өрлөг нурж, дулааны дамжуулалтад доголдол үүссэн билээ. Гэмтэл, доголдлолыг засварлах бригадын ажилчид 24 цаг тасралтгүй ажиллаж өнөөдөр үүрээр /2022.02.17/ ашиглалтад 100 хувь оруулсан байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Дулааны цахилгаан станцын хувьд олон жилийн ашиглалтаас шалтгаалан элэгдэл гэмтэл их болсон талаар албаныхан ярьж байлаа.

Дашрамд дурдхад, Энэ онд 1,8 тэрбум төгрөгийн төсвөөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гурван зуухны нэгийг шинэчлэхээр баталсан. Гэвч аймаг өргөжин тэлэхийн хирээр орчин үеийн стандартад нийцсэн өндөр хүчин чадлын шинэ станц баригдах шаардлага тулгараад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top