Чойбалсан хотын хэмжээнд Хэрлэн гол дээрх гүүрүүд, автозамын томоохон уулзварууд зэрэг байршлыг камержуулсан бол цаашид 129 байршилд 380 хяналтын камер суурилуулахаар төлөвлөн жил бүр үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
2022 оны аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Камер, камержуулалтын тоног төхөөрөмж” төслийн хүрээнд 130 камерыг 41 байршилд буюу гэр хорооллын гудамж, гэр хорооллын босоо тэнхлэгийн авто зам, төв зам дагуух 4 замын уулзварууд, явган хүний гарцууд, Читийн гудамж, 6-р багийн Ивээл хороолол зэрэг байршилд нэмж суурилуулна.
Энэхүү камер нь автомашины дугаар илрүүлэгч, өдөр шөнийн чигийн болон 360 градус эргэх гурван төрлийн камер аж.
Аймгийн төв Чойбалсан хотыг үе шаттай камержуулсанаар иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа ба 2021 онд хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 74.9 хувь, тус төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноос 20 хувиар өссөн бол зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 623 буюу 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )