Анна Щербакова олимпын аварга болж, Валиева медаль авсангүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Өнөөдөр Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрлийн чөлөөт үзүүлбэртэй өдөр байлаа.

Уржигдар болсон богино үзүүлбэрийн дараа Бээжингийн олимпын медаль хүртэх найдвар ОХУ-ын 3, Японы 2 тамирчинд л үлдсэн байв.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн бүх рекордыг Валиева эзэмшдэгийг хэлэх хэрэгтэй. Богино үзүүлбэрийн 90,45 оноо, чөлөөт үзүүлбэрийн 185,29, нийлбэр дүнгийн 272,71 оноо. Энэ бол Камилагийн тогтоосон дэлхийн рекорд. Бээжинд хэрэв Камила энэ рекордоо эвдвэл албан ёсоор бүртгэхгүй гэдгээ Олон улсын тэшүүрийн холбооноос зарлаад байгаа.

Богино үзүүлбэрийн дараа

1. Камила Валиева (ОХУ) – 82,16

2. Анна Щербакова (ОХУ) – 80,20

3. Каори Сакамото (Япон) – 79,84

4. Александра Трусова (ОХУ) – 74,60

5. Вакаба Хигүчи (Япон) – 73,51

Харин алтан медаль авах боломж бол Хигүчигээс бусдад нь байлаа. Допингийн хэргээр шалгагдаж байгаа Камила Валиева сэтгэл зүйн дарамтаа давж, богино үзүүлбэрт тэргүүлж чадсан. Гэхдээ алдаа гаргасан. Аксель дээр унаагүй ч цэвэр биш.

Хоёрт байгаа Анна Щербакова ямар ч алдаагүй гулгасан ч тэрээр хүнд элемент гүйцэтгэхээс илүү найдвартай, эрсдэлгүй үзүүлбэр үзүүлэхийг зорьсон. Дасаж зохицоогүй, шинэ тэшүүр угласнаас болсон гэж дараа нь тайлбар гарсан байв. Гуравдугаар байрт бичигдэж байгаа Каори ч мөн алдаагүй гулгасан бол ОХУ-ын Трусова эрсдэлтэй, зоримог дасгалаар алтан медалийн төлөө зүтгэж, нэг унаснаар оноо нь хасагдсан юм.

Чөлөөт үзүүлбэрт хэн нь ультра-си буюу эрсдэлтэй ч их оноотой элемент гүйцэтгэхээс их зүйл хамаарах байв.

Каори Сакамотод ультра-си элемент байхгүй. Хувийн рекорд нь чөлөөт үзүүлбэрт 150,29 оноо. Хигүчигийн хувьд гурвалсан аксель хийдэг, медалийн төлөө алдсан ч хийхээс өөр аргагүй. Тэгэхээр орос охидын хэн эрсдэл гаргаж, хүнд элемент гүйцэтгэсэн нь түрүүлэх нь гэж дүгнэж болохоор.

Камила Валиева

Ультра-си элемент: Гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп, дөрвөлсөн сальхов

Шилдэг оноо: Чөлөөт үзүүлбэр 185,28, нийлбэр 272,71.

Анна Щербакова

Ультра-си: Дөрвөлсөн лутц, дөрвөлсөн флип

Шилдэг оноо: Чөлөөт үзүүлбэр 168,37, нийлбэр 241,65.

Александра Трусова

Ультра-си элемент: Дөрвөлсөн тулуп, флип, лутц, сальхов, гурвалсан аксель.

Шилдэг оноо: Чөлөөт 166,62, нийлбэр 241,02.

Ийм тамирчид Бээжингийн олимпын алтан медалийн төлөө өрсөлдлөө. Чөлөөт үзүүлбэрт тэдний өгсөн мэдүүлгээс харахад Трусова 5 дөрвөлсөн эргэлт, Валиева 3, харин Щербакова 2 дөрвөлсөн үсрэлт хийхээр байв.

Эхлээд гарч ирсэн Хигүчи маш цэвэр аксель хийсэн ч дараагийн үсрэлт дээр шууд унаж, алдаа гаргалаа.  Чөлөөт үзүүлбэр 140,93. Нийт оноо 214,44

Трусова үнэхээр үсрэлтийн хаан гэдгээ харуулсан гайхалтай үзүүлбэр толилууллаа.  Амласан 5 дөрвөлсөн үсрэлтээс 4 нь амжилттай. Дөрвөлсөн тулуп амжилтгүй. Чөлөөт үзүүлбэр нь хувийн рекорд. 177,13. Нийт оноо 251,73.

Каори Сакамото алдаагүй сайн гулгалаа. Чөлөөт үзүүлбэр 153,29 оноо. Нийт 233.13.

Ингээд Щербакова гарч ирлээ. Мэдүүлсэн 2 дөрвөлсөн үзүүлбэрээ хийсэн. Алдаа байхгүй. Дээр нь гурвалсан лутц, ритбергер, гурвалсан флип, гурвалсан сальхов гэсэн каскадтай. Чөлөөт үзүүлбэр хувийн рекорд 175,75, нийт оноо 255.95.

Камила Валиева дөрвөлсан сальхов амжилттай хийсэн ч дараалаад гурвалсан аксель дээр мөсөнд гараараа хүрч, дөрвөлсөн, гурвалсан тулуп дээр уналаа. Гурвалсан риттбергер дээр бас унасан. Сэтгэлийн дарамтыг тэр давж чадсангүй, дараалсан алдаа гаргалаа.

ОХУ-ын нэгдүгээр сувгийн тайлбарлагч Слуцкая “Та нар жаахан хүүхдийг ийм болгочихлоо” хэмээн дуу алдаж байв. Чөлөөт үзүүлбэр 141,93. Нийт оноо 224,09. Хүрэл медаль ч хүртэж чадсангүй, олимпоо дуусгалаа. Валиева медалийн болзол хангавал шагнал гардуулах ёслол хийхгүй, хангахгүй бол ёслол хийнэ гэсэн ОУОХ-ны ганц үг л ямар ч хүнийг дарамтад оруулахаар байсан билээ. 

Ийнхүү Анна Щербакова Бээжин олимпын аварга болж, Трусова удаалан, Каори Сакамото хүрэл медалийн эзэн боллоо.

1. Анна Щербакова (ОХУ) — 255,95 оноо

2. Александра Трусова (ОХУ) — 251,73

3. Каори Сакамото (Япон) — 233,13

4. Камила Валиева (ОХУ) — 224,09

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зз(89.85.241.70) 2022 оны 02 сарын 21

Япончууд мундаг юмаа

0  |  0
Зочин(66.181.185.177) 2022 оны 02 сарын 18

Камила аварга.

0  |  0
Зочин (216.218.223.53) 2022 оны 02 сарын 18

ОУОХ дүрмэндээ өөрчлөлт оруулах цаг нь болжээ эсвэл татан буугдуул таарна

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 02 сарын 18

OUOH gej yamarch h taivanii lu bish boljee.Mosjva chuud harin olon niitiin enh taivanii temtseen tsohiodog boloh heregtei.EVROP sonin bish bolno.Amerjtaigaa svirne biz .kkk.\n

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 02 сарын 18

Umhii Amerkjuud bvh zviliin etsen baih iosgvi.Umhii yankuud udahgvi sunuh bolnoo.Govidiig yamguud taraasa.Heniigch hairaldagvi tsus sorogchid.Az tiv ter chigtee .ANU ulsiig vzen yaddag.Putin uhaantai uym chini .ANU in zevsegiin naimaichid cvirne,Ukirenii ard tvmen cvirne.ANU iin tsergvvd hayad garna neg udur .kkk\n.kkk.\n\n\n

0  |  1
z(122.201.31.9) 2022 оны 02 сарын 18

kamila setgel sanaani huvid muu udruudiig ungruulle minii huvid ter altiig ali hediin avsan

1  |  1
с(202.179.26.128) 2022 оны 02 сарын 18

ОУОХ бол ДЭМБ ын адил Америкийн бууны ноход байдаг.

0  |  0
Зочин(50.99.253.166) 2022 оны 02 сарын 18

Камила охин энэ дайралтанд гундах ёсгүй энэ дараагийн олимпийн аврага болох дохио байлаа. Чи чадна чи хурцлагдсан өшөө рекордын амжилт бгаа шүү.

1  |  0
Зочин(202.126.88.151) 2022 оны 02 сарын 17

Уран гулгалт дээр хүний эрх хөгжиж дэвшиж байна. Хүүхдийн эрх бас мандаж байна.

0  |  0
КАМИЛА(64.119.23.82) 2022 оны 02 сарын 18

КАМИЛА тмедаль аваагүй бусдаас онцгой гэдгээ харуулсан

2  |  1
до(203.91.115.56) 2022 оны 02 сарын 18

Допингийн. Үйлчилгээ дууссан бололтой

3  |  6
КАМИЛА БРАВО(64.119.23.82) 2022 оны 02 сарын 18

КАМИЛА охин Олимпийн медаль аваагүй ч бусдаас өөр онцгой гэдгээ харуулж чадсан.

1  |  0
m(202.131.225.197) 2022 оны 02 сарын 18

ingej hvniig daramtailj bolohgui ch dee. chi tvrvvvel medali ogohgui busad hvn ch abahgui geheer vnheer daramtai bizdee..

2  |  0
Монгол(202.9.47.23) 2022 оны 02 сарын 18

Харамсалтай. Олимп ч муухай л юм бна.\n

5  |  0
Top