ӨМНӨГОВЬ: “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг cургалтад хамрууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж өнөөдөр /2022.02.21/  15 сумын залуу малчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр малын үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг бэлтгэн зах зээлд нийлүүлэх, малчдын хоршооллын тухай, бэлчээрийн ашиглалт хамгаалалт сэдвийн хүрээнд аймгийн ХХААГ-аас мэдээлэл өгсөн юм.

Мөн малчдад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, өрхийн санхүүгээ хэрхэн удирдах зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээр сургалт зөвлөгөө өгүүллээ. Ийнхүү нэг өдрийн туршид малчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, малчдад тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг нь сонсох арга хэмжээг зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top