Украины цэргийнхэн гал зогсоох дэглэмийг 114 УДАА ЗӨРЧИВ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

- Луганск, Донецкийн нөхцөл байдал улам хурцдах хандлагатай байна -

Луганскийн бүгд найрамдах улсын зүгээс Украины цэргийнхэн хоногт 114 удаа гал зогсоох дэглэмийг зөрчсөн гэж мэдэгдлээ.

Мөн Гал зогсоох дэглэмийг хянах, зохицуулах хамтарсан төвөөс Украины цэргийнхэн буудахдаа хүнд зэвсэг ашигласан гэж мэдэгдсэн байна.

Тус төвөөс өмнө нь Украины зэвсэгт хүчнийхэн гал нээх үеэр хоёр энгийн иргэн амиа алдсан талаар мэдэгдсэн билээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Луганск, Донецкийн нөхцөл байдал улам хурцдах хандлагатай байна гэж мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн ийм мэдэгдэл хийсэн.

Донецкийн тэргүүн Денис Пушилин өчигдөр 1995-2004 онд төрсөн иргэдийг цэрэгт татах тухай зарлиг гаргасан билээ. Зарлигт мөн дотоод хэргийн яам, прокурорын газар, төрийн алба хаагчдаас бүрдсэн тусгай анги нэгтгэл байгуулах тухай заажээ. Түүнчлэн 55-аас дээш насны эрчүүдийг сайн дурын үндсэн дээр дайчлахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 02 сарын 23

Umhii UKERNUUDTAI BAILD DAVRASAN ARCHAAGVI HOVOSHNUUD.VEIIN VED BUUJ UGJ TURLUU MEDDEGVI MANJIN TOLGOITONUUD.

0  |  0
Top