Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 9 дүгээр IX багт “Агын гудамжийг Читын гудамжны төв замтай холбох хатуу хучилттай авто зам” барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Уг авто зам нь Агын гудамжны автозамын I сургуулийн зүүн талын уулзвараас зүүн тийш 10-р цэцэрлэгийн урдуур, орон сууцны 7-р байрны хойгуур Читын гудамжны хатуу хучилттай авто зам хүртэл 310 м урт, 6 өргөн, 2 талаараа явган хүний замтай цемент бетон хучилттай авто зам баригдана.
Сэтгэгдэл ( 0 )