ДУНДГОВЬ: Цагаан суварга, Их газрын чулуунд отоглох цэг байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд улсын хэмжээнд 100 отоглох цэг байгуулахаар тусгагдсан. Үүний хүрээнд Улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр Дундговь аймгийн Өлзийт сумын Цагаан суварга, Гурвансайхан сумын Их газрын чулуунд тус бүр отоглох цэг байгуулахаар болжээ. 

Отоглох цэг нь тухайн газар нутгийн байгаль орчны нөхцөл байдалд тохирсон нэг ээлжид 100-аас багагүй хүн, 50-аас багагүй майхан барих талбайтай, бага оврын цэвэрлэх байгууламж бүхий нийтийн бие засах газар, машины зогсоол, гэрэлтүүлэг, сүүдрэвч, спорт талбайтай байх юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(98.185.22.172) 2022 оны 02 сарын 24

Элэнцэг чинь.

0  |  0
Top