ОХУ дайныг эсэргүүцэн жагссан 1.5 МЯНГА гаруй хүнийг БАРИВЧИЛЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

ОХУ-ын 52 хотод Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг эсэргүүцсэн жагсаал болжээ.

Ихэнх хотод жагсаалд олон хүн оролцож байгаа бөгөөд Москва, Петербург зэрэг хотод олон зуун хүнийг баривчилжээ. ОХУ-ын эрх баригчид ард түмэндээ хандан эсэргүүцлийн жагсаал хийх хэрэггүй хэмээн мэдэгдсэн билээ.

Оросын хотуудад иргэд ганцаараа, цөөхнөөрөө гарч эсэргүүцэл илэрхийлэх зэргээр дайныг эсэргүүцсэн юм.

Петербургт жагсаалд оролцож байгаа хүмүүсийн дийлэнх нь Аугаа их эх орны дайныг даван туулсан ахмад хүмүүс ажээ. Нэгэн ахмад дайчин сэтгүүлчдэд “Би дайныг эсэргүүцэж байна. Би нэг дайныг даван туулсан. Энэ хангалттай” хэмээн ярьсан байна.
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yanadaa(86.111.138.126) 2022 оны 02 сарын 26

putin ediin zasgiin bad gazar nutgin dain hiij bn.Uursduu dainii hundiig medeh hirnee covidiin hunded nerbegdsen ard tumnee hairladaggui.Daind erunhiduu hen yamr ur ashig hardag nil todoos todorhoi.ukraini ard tumen mash ih nutagaa aldaj mash ih hohirnof jiriin ard tumen yadarsan irged non gej bhad !

0  |  0
о(66.181.161.19) 2022 оны 02 сарын 25

сайн мэдкүү юм гэхдээ оросын үнэн төрх ийм л байсан

0  |  0
зочин(103.229.120.220) 2022 оны 02 сарын 25

Oросууд ч өөрсдийгөө укриан түмний ясны өштөнгүүд болголоо доо.. Eвропд шинээр изриаль палестин 2 - г бий болголло..

0  |  0
1,271,000 (202.9.40.228) 2022 оны 02 сарын 26

Манайхан бол ахын маань зөв хашрааж байна гэж бахиралдсаар л товчхондоо бол их гүрний дээрэлхэлт явагдаж байна.

1  |  0
Иргэн(202.9.46.77) 2022 оны 02 сарын 26

Мэдээж улс их орноо хамгаалах нь зөвлдөө америкчууд л үүнд хамгийн их буруутай

4  |  1
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 26

энэ дайн аль ч талаараа оросод хэрэгтэй юм биш үү олон улсад нэр төрөө гаргана натог орж ирэхийг таслан зогсооно гээд л

3  |  0
Top